Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгджээ

xpost 10 цагийн өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.08-12.14/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 5 иргэний амь насыг авран хамгаалж, 40 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.