Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж буй.
Тодруулбал, Таван шар, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц, Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарц гэсэн төслүүдийг үе шаттай барьж байна. Өнөөдрийн байдлаар нүхэн гарц төслийн гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг цутгаж, түлхэж оруулах технологиор гүйцэтгэж дууслаа. Түлхэж оруулах арга нь төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр гүйцэтгэдэг, олон улсын практикт өргөн хэрэглэдэг, өндөр нарийвчлалтай технологи юм.
Урьдчилан бэлтгэсэн туннелийн бүтээц нь ойролцоогоор 2200 тонн жинтэй. Түлхэлт хийхдээ 500 тонны даацтай найман ширхэг гидравлик домкрат, 76 литрийн тосны багтаамжтай насос бүхий хоёр иж бүрдэл системийг ашиглалаа. Мөн ажлын суурийг C25 маркийн төмөр бетоноор цутгаж, 4 метрийн өргөнтэй гулсах тавцан байгуулан хөдөлгөөнийг жигд, хяналттай гүйцэтгэсэн байна. “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцыг 2026 оны долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор тухайн орчмын авто замын түгжрэл 10 гаруй хувиар буурах тооцоо гарсан.

-2° C
3566.2
4 cэтгэгдэлтэй
Alright, 666jiliph is pretty cool. I’ve had a decent time playing around on the site, worth throwing a look. Check it out here: 666jiliph
Been lookin’ for a new spot to try my luck and 7788bet3 might just be it. Interface seems clean, hope the payouts are quick! Give it a shot 7788bet3
Another app, KKKbetapp! Gotta love the convenience of mobile betting. Downloaded and ready to roll. Fingers crossed for some wins! Download the app here: kkkbetapp
Gamebet6 is aight, got some cool games I haven’t seen anywhere else. Not the flashiest site, but it gets the job done. Worth a peek, for sure! Here’s the link: gamebet6