АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “шатахууны асуудал удахгүй хэвийн болно” гэлээ. Тухайлбал, арванхоёрдугаар сард манай улс ОХУ-аас 83 мянган тонн шатахуун импортлох юм байна. Мөн БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун худалдан авах аж. Иймд энэ сард багтаан захиалсан тоо хэмжээгээр шатахуун импортлох тул нийлүүлэлт хэвийн байх талаар мэдээллээ.
Үргэлжлүүлэн шатахууны доголдол үүссэн асуудлаар тэрбээр Арванхоёрдугаар сарын эхний хоногуудад үйлдвэрээс ачилт хийдэг. Үүн дээр дотоодын хангалт дээр асуудал гарсан юм уу, нийлүүлэх ёстой хувь хэмжээнээс бага зэрэг буурсан. ОХУ-аас ачсан бүтээгдэхүүн Монгол Улсад долоо хонож ирдэг. Энэ хооронд зарим шатахуун түгээх станцад бүтээгдэхүүн байхгүй, оочир дараалал үүсээд байна. Орон нутагт Өмнөговь аймаг, Эрдэнэт хотод нэлээн оочир дараалалтай байна.
Миний харж байгаагаар аж ахуйн нэгжүүд санаатайгаар зохиомол хомсдол үүсгээгүй. Зарим шатахуун түгээх станцын түгээгч нар хуваарилалт хийдэг юм байна. Тиймээс шатахуун түгээх станцууд ачаалалтай үед хуваарилалт хийхгүйгээр ажиллах шаардлага тавьж байна. Бид арванхоёрдугаар сарын эхээр нөөц үүсгэхүйц илүү их хэмжээгээр ачиж чадаагүй. Гэхдээ захиалгатай уялдуулан харвал энэ сардаа үлдсэн бүтээгдэхүүнээ шахаж илүү их хэмжээгээр нийлүүлэх ёстой гэлээ.
эх сурвалж: startv.mn

-3° C
3566.2
4 cэтгэгдэлтэй
Yo, just tried out the nohu90app! Smooth experience overall. Plenty of games to keep you occupied. Give it a shot! nohu90app
Alright, JUN88phienban’s where it’s at for live dealer games. Feels like I’m right there in the casino! Smooth gameplay and the dealers are chill. Give jun88phienban a shot, you might get lucky!
Yo, NustargamePH! This one’s geared toward the Philippines, yeah? Fast payouts and a decent selection of local games. Check it out, kabayan! nustargameph.
Sup folks! jljl533 looks legit enough. Have a gander at jljl533