Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. 2025 оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгарууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар гардуулсан юм.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллага гэхчлэн үйл ажиллагааных нь зорилго, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь ангилдаг. Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь шалгуур, үзүүлэлт боловсруулан шилдгүүдийг шалгаруулаад байна. Энэ хүрээнд 2025 онд 67 шилдэг эмч, 65 шилдэг сувилагч, 54 шилдэг ажилтан, 15 шилдэг эрүүл мэндийн байгууллага шалгарлаа. Үүнд:
- Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг,
- Хан-Уул нэгдсэн эмнэлэг,
- Сүхбаатар нэгдсэн эмнэлэг,
- Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв,
- Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв,
- Нийслэлийн Аддиктологийн төв,
- Хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс төв”,
- Хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл төв” шалгарсан.
Шилдэг Өрхийн эрүүл мэндийн төвөөр:
- ЧД-ийн 12-р хороо “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төв,
- НД-ийн 1-р хороо “Нарны эрч” өрхийн эрүүл мэндийн төв,
- БГД-ийн 21-р хороо “Ашид Амгалан” өрхийн эрүүл мэндийн төв,
- СХД-ийн 24, 40-р хороо “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төв,
- ХУД-ийн 5-р хороо “Манал-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төв,
- БЗД-ийн 9-р хороо “Энх Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвүүд шалгарсан юм.



эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

-3° C
3566.2
4 cэтгэгдэлтэй
Yo, jljl9game is the place to be if you’re looking for some quick action! Games are fun and payouts are decent. Give jljl9game a shot!
Betappbr1, salve, salve! Um app de apostas esportivas pra você ter no celular e dar seus pitacos a qualquer hora. Prático e cheio de opções. Baixa lá: betappbr1
JLJL99AppLogin, I see you! Honestly, sometimes logging in is the biggest hurdle. This app seems to streamline that process, which is a huge win in my book. Makes gaming so much faster and more enjoyable. Try it: jljl99applogin
Tai88vin.clup’s where the cool cats are playing! If you love the thrill of risk and reward, this is top tier. Check them out: tai88vin.clup