Өнөөдрөөс нүхтийн ам руу нийтийн тээвэр үйлчилнэ

xpost 1 цаг 46 минутын өмнө

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулав. 

Хан-Уул дүүргийн 3, 8 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээлээ.  Мөн нийтийн тээврийн үйлчилгээний Х:11 “Давааны Зөрлөг-5 шар” чиглэлийн замд “Монгол наадам цогцолбор” (урд), (хойд) зогсоолыг нэмэв.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн замд өөрчлөлт оруулж Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан” чиглэл болгон өөрчлөв.

Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөх юм.