Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна. Эмнэлэгт 2666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7 хувь (1,725) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 54 байна.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5 хувь (51) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3 хувь (956) байна. Энэ нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.