Улаанбаатар хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээг хангахуйц шатахуун бууна

xpost 2025 оны 12-р сар 22

Дөрвөн өдрийн дотор шатахуун тасалдаж байгаа асуудал цэгцэрнэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нийгмийн сүлжээндээ мэдээлжээ.

Тэрээр энэ талаар “Хоёр өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье. ОХУ-н талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын дөрвөн өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 автобензинийн хувьд БНХАУ-с 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Аи-95 бензинийн хувьд нэг сарын ердийн хэрэглээ юм. Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна” гэв.