Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 78 хувьтай байна.
Үргэлжлүүлэн НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар танилцуулав.
Тэрбээр “Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. 2026 онд шинээр 207 төсөл, арга хэмжээ, шилжих 80 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн 2026 оны төсвөөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 
Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлнэ.
Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар гудамж талбайн камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилтыг хийнэ.
Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой, хог ангилан ялгах сав байршуулах, явган хүний зам талбай засварлах, авто машины зогсоол байгуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг тавьсан. Эдгээр санал, хүсэлтэд үндэслэн нийслэлийн 2026 оны төсвийг батлуулсан юм.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

-3° C
3566.2


5 cэтгэгдэлтэй
OkeBet Login – simple and straightforward, I hope! Ain’t nobody got time for complicated logins. Let’s get to the games! Hoping for some exciting spins! okebetlogin
Gave fa880 a go. A pretty solid option once you get past the registration. But the lack of options and promos made it just a so-so type of experience. If they change that, it would be great!
VN8888m, what’s up? Heard some good things, jumped in, and haven’t been disappointed. Easy to navigate and the deals are sweet. Give it a try: vn8888m
77win, heard good things. Giving it a shot tonight! Trying out some of the live casino games. Wish me luck, fellas! Let me know if you have any tips!. 77win
Betfiery44… that name sounds hot! Let’s hope my winnings catch fire too! Ready to win big! Join the heat at betfiery44!