Өнөөдөр хуралдах байнгын хороод болон ажлын хэсгүүд

xpost 2025 оны 12-р сар 24

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдрийн /2025.12.24/ хуралдаан, хэлэлцүүлгийн товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо · Бусад 09.00 “Их засаг”
2 Өргөдлийн байнгын хороо · Байнгын хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын саналыг хэлэлцэх 11.00 “Үндсэн хууль”
3 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо · Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

13.30 “Жанжин Д.Сүхбаатар”
ХОЁР. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хянан шалгах түр хороо · Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 14.00 “Их засаг”
ГУРАВ. СОНСГОЛ
1 Хууль зүйн байнгын хороо · Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол 10.00 “Их Эзэн Чингис хаан”

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.12.24/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төрийн байгуулалтын байнгын хороо “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Өргөдлийн байнгын хороо Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”