Булган аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

xpost 2025 оны 12-р сар 25

Булган аймгийн Орхон сумын нутагт өчигдөр орой 18:38 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  

Газар хөдлөлт нь Булган сумын төвөөс зүүн зүгт 3 км, Орхон сумын төвөөс хойд зүгт 21 км, Бугат сумын төвөөс урд зүгт 27 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.