Улаанбурхны өвчний батлагдсан тохиолдол 13,752 хүрчээ

xpost 2025 оны 12-р сар 26

Улаанбурхны өвчний зургаан тохиолдол өнөөдөр /2025.12.26/ шинээр батлагдсан байна. Нийт тохиолдлын тоо 13,752 хүрчээ.

Одоогоор 25 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 28 иргэн гэрийн хяналтад байгаа юм. Нийт өвдсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан зонхилж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс сануулж байна.