Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг өргөн мэдүүллээ.
Энэхүү хэлэлцээрээр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулжээ.
Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яам 2023 оноос хамтран ажиллаж, Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, талуудын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан гэдгийг салбарын сайд онцлов.
Бүгд Найрамдах Австри Улс Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын шаардлагыг энэ оны долдугаар сарын 17-ны өдөр хангасан талаар мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр тус улсад Монгол Улсын 2668 иргэн оршин сууж байгаагаас 1696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол манай улсад Бүгд Найрамдах Австри Улсын 30 иргэн оршин сууж буй гэсэн мэдээлэл байна.
Уг хэлэлцээрийн үр дүнд иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгал төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны болон хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

-26° C
3564.08
5 cэтгэгдэлтэй
Hey guys, had a blast over at umcassinoonline. It’s a fun place to spend some time, you know? Definitely worth a try if you’re bored! Go over here: umcassinoonline
Downloaded the 18winapp. Pretty slick! Easy to use on the go which is a win in my book. Gives you all the features of the desktop version right in your pocket. Recommend downloading! Check it out: 18winapp
Alright mate, 7gbet’s got a decent selection. Been having a bit of a punt there myself. Nothing too crazy mind you, just a bit of fun. Worth a look if you’re after a new spot. Check it out here: 7gbet
Been playing blackjack for years, and transparency is key! Seeing platforms like fair play login apk emphasize fair gaming & quick deposits (even crypto!) is a good sign. Responsible play is crucial, too. 👍
Looking for a new way to bet on the go? I downloaded the b29 bet apk and it’s actually pretty solid. Runs smoothly on my phone. Worth a download if you’re out and about. Get it here: b29 bet apk