Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв

xpost 2025 оны 12-р сар 29

2025 оны 12-р сарын 29-нөөс 2026 оны 01-р сарын 02-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

31-нд зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2026 оны 01-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -24…-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-33 градус, өдөртөө -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.