Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар /2025.12.30/ улаанбурхан өвчний улмаас 22 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 34 иргэн гэрийн хяналтад байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн найм нь ХӨСҮТ-д, үлдсэн 14 нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмчилгээ авч байна. Тэдний биеийн байдал дунд дөрөв, хүнд дөрөв байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн нас баралт шинээр нэг бүртгэгдэж, 12 болжээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Иймд, иргэд вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан цахим бүртгэлийн програмд заавал бүртгүүлэх шаардлагатайг анхаарууллаа. Мөн улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, эсвэл хоцорсон тохиолдолд нэн даруй нөхөн дархлаажуулалтад хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс уриалж байна.

-26° C
3564.08
3 cэтгэгдэлтэй
Just signed into 789betmpls to place my bets. Feeling good, hoping to score some big wins! Good luck to all the serious betters out there! Find out more 789betmpls.
Heard good buzz about 9096betvip and gave it a shot. They’re super legit and professional. Definetly a place to check out! Get your game on at 9096betvip!
Been playing on 7gamesbet1 for a bit now. Payouts are relatively quick and the customer support is responsive. Not bad at all! Give ’em a try! 7gamesbet1