Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн.
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой уулзаж, ярилцлаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “2026 онд бүтээн байгуулалтын төслүүдийн барилга угсралтын ажлууд үе шаттай эхлэх юм. Тухайлбал, “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ. Одоо нүүлгээгүй үлдсэн 20 гаруй ТҮЦ-ийг албадахгүйгээр хэлэлцээрт хүрч нүүлгэнэ. ТҮЦ нүүлгэж байгаа нь ийм л энгийн тайлбартай. Нийслэлээс хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай. Мөн ТҮЦ цаашид иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийнхээ зарчмаар шударга өрсөлдөх, хөгжих орчин цагийн шинэ хэлбэрт шилжих цаг нь болсон. Дараагийн уулзалтыг нэгдүгээр сарын 26-ны өдөр хийнэ” гэлээ.

-26° C
3564.08
3 cэтгэгдэлтэй
Ready to win big on Yono 777? ‘yono777login’ gets you straight to the action. Just login with this link: yono777login and ready to start and make tons of money!
Just spent a little time on 70bet2. It’s a pretty chilled-out vibe. If you are into the betting scene, you should visit our website now 70bet2! See whether you can win!
Oi, galera! Achei o barganha8 show de bola pra quem tá procurando umas promoções maneiras. Naveguei por lá rapidinho e já achei uns descontos bem legais. Vale a pena conferir! E olha, clica aqui: barganha8