УИХ-ын намрын чуулган хаалаа

xpost 2025 оны 12-р сар 31

УИХ-ын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн намрын чуулган Үндсэн хуулийн энэхүү шаардлагыг хангажээ. Тиймээс намрын чуулганыг сая завсарлууллаа.

Энэ намрын чуулганаар 14 хууль, 37 тогтоол баталжээ.

Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.