Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх гурван дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 01-ээс нэгдүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх гурван дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.
Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

-22° C
3564.08
1 сэтгэгдэлтэй
Alright everyone, checking out ckbet1br. Seems new, but the selection of games is actually pretty impressive. Gonna throw a little down and see what happens. Let me know if any of you have tried it! Find it here ckbet1br.