Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.03.20/ Завхан аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон тойргоос сонгогдсон зарим гишүүдийн хамт тус аймагт ажиллан, иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Мөн үргэлжлүүлэн Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ажиллах аж. Энэ үеэрээ казак иргэдэд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлж, Баян-Өлгий аймагт шинээр байгуулагдсан эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох аж. Мөн аймгийн төв талбайд зохион байгуулагдах баярын арга хэмжээнд оролцож, иргэд олон нийттэй уулзах юм. Түүнчлэн улс, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд шагнал, одон медаль гардуулах ажээ.

-7° C
3566.64
0 cэтгэгдэлтэй