UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна

xpost Өчигдөр 11:03

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна.

Энэ хүрээнд НЗХГ-ын дарга Б.Одбаяр авто зам, явган замын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр“НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Тухайлбал, 24 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийсэн. 18 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан байна. Бид долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.