Алба хаагчид 1817 иргэний амь нас, 338.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

xpost 6 цаг 32 минутын өмнө

Улсын хэмжээнд он гарсаар дөрвөдүгээр сарын байдлаар 1817 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2255 хүний амь нас, 338.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1501  нь гал түймэр, 239 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол / зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 17 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл,  32 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 28 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.