ХӨӨСӨНЦӨР, ХОГ ХАЯГДАЛ ШАТАЖ БАЙСНЫГ БҮРЭН УНТРААЛАА

xpost 6-р сар 3

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хороо шинээр баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.06.03) 15:54 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллалаа.
Алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын гадна талбайд хөөсөнцөр, хог хаягдал шатаж байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 16:09 цагт зогсоож,16:39 цагт бүрэн унтраалаа.