Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо-ны шигшээ багийн тамирчид Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах WBPF-ны Бодибилдинг, Фитнессийн Азийн аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж, олон улсын шилдэг тамирчидтай хүч сорин өрсөлдөхөөр зорьж байна. Тамирчид маань Монголын бодибилдинг фитнессийн спортын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, амжилтаараа эх орноо сурталчлан, бахархам амжилт гаргахаар зорин явж байна.

14° C
3595.64
0 cэтгэгдэлтэй