МАН-д дөнгөлүүлсэн АН-ын тав

xpost 55 минутын өмнө

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж “Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх” асуудлыг УИХ-д оруулах шаардлагыг тавьсан.  Араас нь УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Улс төрийн зөвлөлөөсөө гаргасан шийдвэрийг дэмжиж УИХ-ын чуулганаас 3 хоногийн завсарлага авсан юм.

Өчигдөр тус завсарлагын хугацаа дуусаж УИХ-ын чуулган хуралдах байсан ч АН-ын бүлэг МАН ирцээ бүрдүүлсний дараа хуралдаанд оролцоно гэдгээ илэрхийлсэн. Улмаар өчигдөр өдрийн 18 цагийн байдлаар УИХ-ын чуулганы ирц 50+1 ирц хүрээгүй тул хуралдааныг хаасан.

Ардчилсан нам бүлгээрээ хуралдаж нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн гэсэн боловч таван гишүүн сугарч гараад хуралдааны ирцээ бүртгүүлсэн. Зарим нэгнийх нь тухайд бүр хэвлэлийн хурал хийж намын нөхдөө хуралдаанд оролцохыг уриалж уурлаад авсан.

Ирцээ бүртгүүлсэн гишүүдийн тухайд Р.Сэддорж, Д.Ганбат, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн, А.Ганбаатар нар байна.

Хууль зүйн сайдын томилгоог барьцаалж элдэв эрээн хэргээ наймаалцах гэсэн санаархлууд ч цухалзаж байгааг олон нийт алган дээрээ тавьсан мэт харж байна. С.Сэддорж гишүүний тухайд Өмнөговь аймгаас сонгогдсон. Аймгийн даргаар ажиллаж байх үедээ нүүрсний гэх хэрэгт ч нэр холбогддог. Д.Энхтуяа гишүүний хувьд 800 хятад иргэдийг оруулж ирсэн асуудлаар тагнуулд шалгагдаж байсан. Д.Ганбат “Цайрт менерал” гээд явбал эдэнд тус бүрт нь хавтаст хэрэг бий.

Улс төрийн хүрээнийхэн дунд эднийг АН дахь ерөнхийлөгчийн талынхан гэх яриа ч бий. Ямартай ч бүлгийн шийдвэрээ сөрж МАН-д найр тавьж хуралдаанд орсон гишүүд ийм байна.