“АЙЧИ-НАГОЯА-2026”: Монгол Улсын рекорд шинэчлэгдэв

xpost 1 цаг 27 минутын өмнө

“Айчи-Нагояа-2026” Азийн наадмын усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдрийн уралдаан үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд ОУХМ Б.Энххүслэн 58.41 секундын амжилтаар 19 дүгээр байр, СМ Б.Оргилмаа 1:03.35 амжилтаар 33 дугаар байрт орлоо.

Эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтэд ОУХМ Х.Цэлмэг 5:24.93, СМ Д.Төрмөнх 5:06.67 амжилтаар уралдлаа.

Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд СМ Э.Анима 2:36.78, ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 амжилт үзүүллээ. Энэ төрөлд ОУХМ Э.Ариунтамир 2:20.58 секундийн амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.