Төмөр замын барилга байгууламжийн ажил 32.9 хувьтай явж байна

xpost 11 цаг 51 минутын өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн багц 4 буюу барилга байгууламжийн ажлын хүрээнд 21 барилга байгууламж барихаар төлөвлөгдсөн.
Өнөөдрийн байдлаар 16 барилга байгууламжийн барилга угсралтын ажил 32.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үлдсэн 4 барилга байгууламжийг төмөр замын далангийн ажлын явцтай уялдуулан гүйцэтгэж, шон суурийг бүрэн хийж дууссаны дараа үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
Барилга угсралтын ажлын талбайд төслийн туслан гүйцэтгэгч Сэмбэ констрашн ХХК-ийн 274 инженер, техникийн ажилтан, 38 машин, механизмтайгаар ажиллаж байна.
Тавантолгой төмөр зам ХХК нь төслийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж, инженер, техникийн ажилтан, албан хаагчид, машин механизмын бүрэлдэхүүнийг барилга угсралтын ажлын үе шат, гүйцэтгэлийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулж, барилгын үндсэн бүтэц, суурь, угсралт болон холбогдох инженерийн ажлууд, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, норм, стандартын дагуу барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.