Боловсролын сайдын АЛБААРДАЛТ

xpost 52 минутын өмнө

2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын Өргөдлийн нгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Хувийн гурван сургуульд 7 тэрбумаар тоног төхөөрөмж авч өгнө гэнэ. Ямар гурван сургууль вэ. Нэрийг нь хэлээд өгөөч” гэхэд Боловсролын яамны санхүү хариуцсан газрын дарга “Мэдэхгүй” хэмээсэн.

Үүнээс эхлэн Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууьд улсын төсвөөс мөнгө хуваарилсан тухай яриа эхлэв. Үүнд нь гол тайлбар өгөх ёстой Боловсролын сайд Л.Энх-Амгалан болсон болоогүй, баримттай үгүй нь мэдэгдэхгүй баахан тайлбараар өдөр болгон бөмбөгдөж байна.

Эксель файл задарсан хэмээн хүлээн зөвшөөрөв

Хамгийн анх Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Энэ задарсан файл байсан нь үнэн. Гэхдээ энэ бол баримт биш, зөвхөн ажлын урьдчилсан судалгааны хүснэгт” хэмээн тайлбар хэлсэн байдаг.

Үүний дараа Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулахдаа “Улсын төсөв хэрхэн, яаж батлагддагийг гүтгэлэг тарааж байгаа гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ задарсан бас задруулсан файл бол гэрт ойрхон сайн сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдчилсан судалгаа, тандалт, төлөвлөлтийн ажлын хүснэгт. Энэ хүснэгт бол ямар нэг баримт, нотолгоо биш. Энэ хүснэгтүүд хэзээ албан ёсны баталгаа, нотолгоо болох вэ гэхээр УИХ-аар төсөв батлагдаж, Тендерийн хуулиар бараа, үйлчилгээний сонгон шалгаруулалт хийгдэж, гэрээ болж албажсаны дараа харин баримт, нотолгоо болдог жамтай. Үүнийг УИХ-ын гишүүд мэдэх ёстой. Зүгээр бусдын гар хөл болж байгаа энэ нөхөд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Түгжил биш Түгжилмаануудыг зарлана гэх сүрдүүлэг

Үүнийхээ араас судалгааны материал задалсан, батлагдаагүй мэдээлэл тараасан гишүүдийг Түгжилмаанууд хэмээн нэрийдсэн. Ингэхдээ “Намайг эзгүй хойгуур элдвээр харлуулж, золигт гаргах гэж оролдож байгаа юм байна. Намайг Монгол төрийн Түгжил гэж зарлалаа. Тиймээс би өнөөдөр Монгол төрийн хатиг, хавдар, түгжлүүдийг албан ёсоор баримттай зарлана. Би Монголын ард түмэнд тангараг өргөсөн болохоос биш ямар нэгэн улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй.

Түгжилмаа гэж хэн бэ. Монголын төрийг маш их хагалан бутаргаж байгаа бүлэглэл байна. Тэр бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд гэдгийг албан ёсоор зарлая. А.Ариунзаяа гишүүний зөвлөх нь Батцэцэг гэж бүсгүй бий.

Намайг 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхад Батцэцэг гэх бүсгүйг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьж байсан. Намайг ажлаа өгсний дараа яамныхантайгаа өс зангидсан. Үндсэндээ Боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа болсон. Хаа яваа газраа Боловсролын яамтай холбоотой бүх файл надад байгаа шүү гэж явдаг. Энэ баримт нотолгоотой эксэл файл юм байна гэдгийг албан ёсоор олон нийтэд задалсан хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун гишүүн юм” гэв.

Сөрсөн базаа буюу АН-ынхан улсын төсвөөс хувийн сургуульдаа төсөв авсан гэх хариу барилт

Үүний дараа тэрбээр “Зөвхөн Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийг онцолж шүүмжлэх нь өрөөсгөл. АН-ын дарга О.Цогтгэрэлийн хамаарал бүхий “ТЭСО групп”-ийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.

Л.Гантөмөр Глобал интернэйшнл гэх хувийн сургуулиараа төсвөөс мөнгө авсан. Үүнийг асуу” хэмээн албаартав.

Уучлал гуйхгүй гэсэн гүрийлт

Л.Энх-Амгалан сайд дотоод ажлын файлыг задруулсан А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг “Түгжилмаанууд” хэмээн дуудсанаас үүдэж намын дотоод уур амьсгал халуухан хэвээр байгаа. Улмаар өнөөдүүл нь ч “Уучлал гуй” хэмээн шахсан ч “Би буруу зүйл хэлээгүй. Яасан гэж би уучлалт гуйм юм” хэмээн гүрийв.