Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос 2026 оны 6-р сарын 16-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт Рапид болон Блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг зохион байгуулна.
Энэхүү тэмцээн нь орчин үеийн шатрын ертөнцийн хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тэмцээнүүдийн нэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг их мастерууд, үндэсний шигшээ багууд болон мэргэжлийн клубүүдийг нэг дор цуглуулдгаараа онцлогтой. Багийн нэгдэл, стратегийн ур чадвар, өрсөлдөөний дээд түвшнийг илтгэдэг тус тэмцээнд Магнус Карлсен, Фабиано Каруана, Ян Непомнящий, Нодирбек Абдусатторов зэрэг дэлхийн шилдэг шатарчид тогтмол оролцдог. Энэ жилийн тэмцээн ч мөн өндөр өрсөлдөөнтэй өрнөх төлөвтэй байна.
Богино хугацааны хяналттай рапид болон блиц төрлөөр явагддаг тул тоглолт бүр хурд, ур чадвар, багийн нягт уялдаа холбоог сорьсон жинхэнэ оюун ухааны тулаан болдог билээ.
Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон The MongolZ шатрын баг 2400 хүртэлх дундаж чансаатай багуудын ангилалд дэд байр эзэлсэн амжилт үзүүлсэн. Энэ жил дэлхийн шилдэг шатарчидтай хүч сорин, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр дараах бүрэлдэхүүнтэйгээр Хонконгийг зорино.
Багийн ахлагч – Фиде дасгалжуулагч, эмэгтэй Фиде мастер Б.Ану
• Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
• Сонирхогчдын Дэлхийн аварга
• Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний блиц төрлийн хүрэл медальт
• Бүх Америкийн охидын аварга
1-р ширээ – Их мастер Д.Батсүрэн
• Монгол Улсын аварга
• Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний рапид, блиц төрлийн аварга
• Зүүн Азийн залуучуудын блиц төрлийн аварга
• 16 насандаа Монгол Улсаас төрсөн хамгийн залуу их мастер цолтон
2-р ширээ – Олон улсын мастер Х.Итгэлт
• МБАТ-ын XV спорт наадмын аварга
• Үндэсний шигшээ багийн тамирчин
• Summer Prague олон улсын тэмцээний аварга
• Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний шагналт IV байр
• Чин Ван Ханддоржийн нэрэмжит нээлттэй тэмцээний аварга
• “Алтан бэрс” цомын төлөөх корпорациудын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга багийн легионер гишүүн
3-р ширээ – Олон улсын мастер Ү.Агьбилэг
• Монгол Улсын аварга
• Үндэсний шигшээ багийн тамирчин
•Азийн 3.3 бүсийн дэд аварга
•Дэлхийн цомын тэмцээний оролцогч
•Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
•Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
4-р ширээ – Олон улсын мастер Х.Өлзийхишиг
• МБАТ-ын XVI спорт наадмын аварга
• Зүүн Азийн залуучуудын аварга
• Зүүн Азийн өсвөр үеийн аварга
•Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
•Сонирхогчдын Ази тивийн аварга
5-р ширээ – эмэгтэй Олон улсын мастер Б.Баярмаа
• Монгол Улсын аварга
• Үндэсний шигшээ багийн тамирчин
• Сонирхогчдын Дэлхийн хошой аварга
• Азийн охидын блиц төрлийн аварга
• 41 дэх Дэлхийн шатрын олимпиадын В категорийн аварга багийн гишүүн
6-р ширээ – А.Эрхэмбаяр
•Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
• Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний рапид төрлийн дэд аварга
• Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатны оролцогч
Өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, Монголын шатрын нэр хүндийг олон улсын тавцанд улам өндөрт өргөхөөр зорин буй нийт дасгалжуулагч, тамирчдадаа өндөр амжилт хүсье!
Биднийг ширүүн өрсөлдөөн, хүчтэй өрсөлдөгчид, сонирхолтой тулаанууд хүлээж байна. 
Нэг баг. Нэг зорилго. Нэг тугийн дор. 
The MongolZ CHESS TEAM


17° C
3576.26
0 cэтгэгдэлтэй