Маргааш буюу наймдугаар сарын 21-нд Сүхбаатарын нутаг, 22-нд Дорнодын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

21° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Enjoyed every bit of this — you make some solid points. Funny timing, because of this. A friend put me onto https://skei.xmf03.com/ a while back — it’s a careers board that actually respects your time. Rather than refreshing the same pages, the fresh roles sit together.