Ховд аймгийн Буянт суманд 2026 оны наймдугаар сарын 1-нд алга болсон 10 настай А.Амина охиныг 14 хоног эрэн хайсны эцэст хөрш айлынхныхаа гарт харамсалтайгаар амь насаа алдсан болох нь тогтоогдож, холбогдох сэжигтнүүдийг цагдан хорьж, шалгаж байгаа юм. Охины аав, ээжтэй Ховд.мн сайт ярилцлага хийжээ. Уг ярилцлагыг Ховд.мн сайтын эх сурвалжаар хүргэж байна.
-Үнэхээр хүнд зүйл боллоо. Хөршийнх нь ийм зүйл хийнэ гэж төсөөлж, бодож байгаагүй байх?
-Ийм бодол ер байгаагүй. Олон жил хөрш сууж, хамт явлаа. Бараг л нэг тогооноос хоол цай идэж, уугаад явж байсан хүмүүс шүү дээ. Тийм зүйл хийнэ гэж үнэхээр бодоогүй. Тэднийг тийм зүйл хийлээ гэхэд хэлэх ч үг олдохгүй байна.
-Хэдэн жил хөрш байв?
-Би эхнэр авч тусдаа гарснаас хойш арван хэдэн жил тэр хашаанд байгаа. Энэ хугацаанд хөрш л явсан. Нэг нэгэндээ муу зүйл санаж үзээгүй. орж гараад л явдаг. Хүүхдүүд нь манайд орж ирж тоглоод л, хонож өнжөөд явдаг. Манай хүүхдүүд ч тэднийд тоглож, хонож өнжөөд явна. Нэг ангийн хүүхдүүд. Буруу санаж үзээгүй. Болж өгвөл чадлаараа туслаад л, тэгье ингэе гэхэд нь тус дэм болоод л явдаг болохоор муу зүйл хийнэ гэж ер нь бодож байгаагүй. Төсөөлөлд ч байгаагүй.
-Гурван өдрийн өмнө охиноо хөдөөлүүлсэн. Ар гэрээс нь асуухаас өөр арга алга. Охиноо та бүхэн харсан байх. Ямар байдалтай байсан бэ?
-Үнэхээр харахад нүд хальтрам байсан. Би эрх биш өөрийгөө барьж, орж үзсэн. Үзсэнээ бүгдийг нь эхнэртээ хэлээгүй. Эхнэрээ цочирдох болов уу гэж бодоод юм хэлээгүй. Хөл нь хугарсан байна л гэж хэлсэн. Нүүр ам нь тийм байна, ийм байна гэж юу ч хэлж чадаагүй. Эхнэр минь юм бодчих болов уу, цочирдох болов уу гээд юу ч хэлж чадаагүй. Хэлэх зориг ч байгаагүй. Үнэхээр нүд хальтрам, харахад үнэхээр хэцүү байсан. Эрх биш эцэг хүн, эр хүн гэж бодож өөр өөрийгөө хүчээр барьж л орж үзсэн.
-Нүүр нь хүн танихааргүй байсан гээд та ярьсан даа?
-Хүнд хамар ам гэж ядаж зураас байдаг даа. Тийм зүйл, ядаж зураас ч байгаагүй. Чих нь ч байхгүй. Юу ч байгаагүй.
-Яасан гэсэн үг юм бол?
-Шатсан л юм байлгүй. Юу ч байгаагүй. Ядаж ором байдаг даа. Тийм ором ч байхгүй. Зүгээр үс нь л байсан. Үс нь боолттойгоороо байсан. Бие нь харагдах нь харагдсан. Гэхдээ бие нь ногоороод юу ч үгүй болчихсон байсан.
-Бие нь шатчихсан байсан гэсэн үг үү?
-Тийм шатаагаад хаячихсан байсан.

20° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Finally found a place where the bonuses actually help you win. The customer support at 55win1 is top notch and very helpful.