БИЛГИЙН ТООЛЛЫН 10
2026.08.22 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ЕСӨН УЛААН ШАР ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
Наран ургах, шингэх: 05.56-19.54
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Ус
Аргын тооллын наймдугаар сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 10, Эрхтэний тэнгэрт одтой, шар луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 05:56-19:54. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихэснэ.

20° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Fast withdrawals and great customer support. It is rare to find a platform this reliable these days. Trust pkji8888 for your gaming.