БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2026.08.28 / БААСАН ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН
ГУРВАН ХӨХ ХӨХ НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 06.05-19.42
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын наймдугаар сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 15, Чөдөр одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: )6:05-19:42. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

12° C
3595.64
3 cэтгэгдэлтэй
If you are looking for a win, this is the place to be. Everything is transparent and the games are fair. Join solusiwinlogin today.
The slot variety here is insane. I tried a few different games and the graphics are top notch. It feels very lucky today. Give batak5dslot a try
The VIP perks are actually meaningful and make the experience feel premium. Great service all around for jilifvip