Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг зөөврийн компьютероор бүрэн хангажээ

xpost 8-р сар 28

“Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил”, “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудын ажиллах орчин, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нарыг орчин үеийн зөөврийн компьютероор бүрэн хангалаа.
Өнөөдөр болж буй “Багш нарын 78 дахь бага хурал”-ын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхтуяа нар боловсролын байгууллагын удирдлагуудад зөөврийн компьютерыг гардуулан өглөө. Ингэснээр Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар зөөврийн компьютероор бүрэн хангагдаж, багш нарын цахим хэрэглээ, сургалтын орчин, мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих чухал нөхцөл бүрдэж байна.