Архангай аймгийн шүүхийн шинэ цогцолбор барилгыг Улсын комисс хүлээн авчээ

xpost 8-р сар 29

Монгол Улсын шүүхийн түүхэнд орон нутагт олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орж, 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр Улсын комисс ажиллаж, хүлээн авлаа.
Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар 1992 оноос хойш аймгийн засаг даргын Тамгын газрын барилгын зүүн жигүүрт буюу бусад байгууллагатай хамт үйл ажиллагаа явуулж ирсэн нь иргэдэд үйлчлэхэд зай талбай давчуу, стандартын бус нөхцөлийг үүсгэдэг байв.