БИЛГИЙН ТООЛЛЫН 19 2026.09.01 / МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН НАЙМАН ЦАГААН ШАР БАР ӨДӨР
Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 06.10-19.35
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Мод
Аргын тооллын есдүгээр сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Шийдэм одтой, шар бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 06:10-19:35. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

1° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
The energy on this site is awesome. The games are exciting and the promotions are always updated. Go to phfierylogin
The login process is seamless and the site loads incredibly fast. Great job to the jilimklogin team.