Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 8-ны өдөр “Хүүхэд автомашинд дайруулсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ 4 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэгт Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.
Жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болон орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

8° C
3595.64
0 cэтгэгдэлтэй