Баян-Өлгий аймаг дахь “Пазилет” ТББ-ын Ховд дахь салбарын “Мирас” дотуур байрны багш оюутнуудаа зодсон бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Үүнийг Ховд аймгийн Ховд.мн сайт сурвалжилсан байна. Ховд.мн сайтын эх сурвалжаар мэдээллийг хүргэж байна.
Дотуур байрны оюутнаа зодсон гэх “Мирас” дотуур байрны багш Н “Тухайн хоёр оюутан чөлөө, зөвшөөрөл авалгүй хоёр хоног гадуур явж, алга болсон. Би биеэ барьж чадаагүй, тухайн үед яаснаа бараг санахгүй байгаа, уур хүрээд гар хүрсэн миний буруу” гэв.
Уг асуудлаар түүнийг цагдаагийн байгууллагаас дуудаж байцаалт авч, шалгаж эхэлжээ. Мөн ажлаас нь чөлөөлсөн байна.

8° C
3595.64
0 cэтгэгдэлтэй