Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2026 оны 09-р сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 11-ны өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар,
- 12-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар,
- 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12, 13-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаан байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1…-6 градус хүйтэн,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…+4 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус,
- бусад нутгаар +3…+8 градус дулаан,
- өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14…+19 градус,
- говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус,
- бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

8° C
3595.64
0 cэтгэгдэлтэй