Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 15, 16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
Есдүгээр сарын 14-ний 20:00 цагаас есдүгээр сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгааар +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17…+22 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0 градус орчим, бусад хэсгээр +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

2° C
3595.64
0 cэтгэгдэлтэй