Богд Зонховын Багшийн Егүзэр “Ганданлхавжагийн эш лүн” хүртээв

xpost Мягмар гараг

Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтийн айлтгал хүсэлтээр Монголын Бурханы Шашны Тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт намрын дунд сарын шинийн нэгний өдөр Нароба Институтэд заларч Бүхнийг Болгоогч Богд Зонховын Багшийн Егүзэр “Ганданлхавжагийн эш лүн” хүртээв.

Богд Гэгээнтний номын айлдварыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн МБШТөв Гандантэгчэнлин хийд, Гандан Лавранд гүн талархал илэрхийлье.
Шавь бидний зүгээс Богд Гэгээнтэнд чин сүсгийн угаас залбирал талбих нь,
Авралт дээд Богд эрдэнэ та бээр
Судар, тарнийн гүн, дэлгэр номлол сургаалд
Хоёр найрлагаар сонсох, санах, бясалгалыг төгсгөн
Номлох, хэлцэх, туурвихуйн их мэргэдийн үйлсийг
Улс дэлхийд цацраан өлмий батжин соёрх!
Асар ариун гурван сахилын хүйсийн төвд
Амарлин, Үлэмжийн дияан самадийн хигээст уялагаар
Алимад шинжлэх билгүүний хурц хүрээг холбосон
Номын хүрдийг эрхшээн өлмий батжин соёрх!
Ангид тонилохуйн санваарын анхилуун үнэрийг тархааж
Амарлил, орчлонгийн ерөндөг арга, билгийг хослуулж
Ашид хоёр зэргийн нууц мөрийг тэтгэн
Номын хааны ёсоор өлмий батжин соёрх!
Хамаг бурхадын эрдэм, үйлсийг нэгд хураан
Хамаг орчлонгийн үзүүр хүртэл үйлс нь дэлгэрч
Хамаг амьтны аврал өмөг түшиг болж
Хамгаас өнөд өлмий батжин оршин соёрх