Завхан аймгийн нутаг дэвсгэрт автомашин, мотоциклтой мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт “автомашин, мотоциклтой мөргөлдсөн” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Даюун” маркийн мотоциклын жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хориглосон нөхцөлөөр урсгал сөрж “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

7° C
3595.64
0 cэтгэгдэлтэй