Улаанбаатарт 23 хэм дулаан

xpost Пүрэв гараг

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

Есдүгээр сарын 16-ны 20:00 цагаас есдүгээр сарын 17-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 16-наас 17-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумд, Сэлэнгийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган,Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.