Монгол Улсад өмгөөлөх байгууллага үүсэж хөгжсөний түүхэн өдөр буюу “Өмгөөлөгчдийн өдөр” тохиож байна. Монгол Улсын өмгөөллийн салбарт ажиллаж байгаа нийт өмгөөлөгчдөдөө Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх эрхэм үйлсэд сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ дайчлан тууштай зүтгэж байгаа Та бүхэндээ “Өмгөөлөгчдийн өдөр”, мэргэшлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өмгөөллийн ажил нь чин сэтгэл, хүнлэг чанар, зарчимч байдал, мэргэжлийн ёс зүй, шударга ёсыг шаарддаг онцгой үйл хэрэг бөгөөд Та бүхний мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй хандлага, тууштай зүтгэл нь Монгол Улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүний эрх, нийгмийн шударга ёсыг хамгаалахад онцгой үүрэгтэй байж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Шинэтгэлийн үйл хэргийг тасралтгүй хэрэгжүүлж байгаа өнөө цагт эрх зүйт төрийн үнэт суурь болсон өмгөөллийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, хараат бус, хариуцлагатай, нээлттэй мэргэжлийн орчныг бүрдүүлэх нь Та бидний хамтын зорилго юм. Хуулийн засаглал, шударга, хүмүүнлэг нийгмийн төлөөх Та бүхний үйлс өөдрөг, бүтэмжтэй, амжилт дүүрэн, дардан байхыг хүсье” гэжээ.

9° C
3595.64
0 cэтгэгдэлтэй