Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм I багийн “Наран саран” гэдэг газарт хээрийн түймэр гарсан дуудлага өчигдөр 16:00 цагт онцгой байдлын газарт иржээ.
Хээрийн түймрийг өнөөдөр (2026.09.18) 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраажээ.
Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийн нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажиллав.
Урьдчилсан байдлаар түймэрт 8400га талбай өртөж шатсан байна.

9° C
3595.64
0 cэтгэгдэлтэй