2026 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлын харилцаа амжилттай байж, эрч хүч, мөнгө орлого их байх болно. Бусдын ашиг сонирхлыг хөндөхгүйгээр өөрт юу хэрэгтэй байгааг ойлгуул. Таны сэтгэл хөдлөл өндөр байх тул ямар нэг асуудал гаргах хэрэггүй. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийг оролд. Гадуур найз нөхөдтэйгөө зугаацаж цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг ашигла. Дотоод сэтгэлээ ил тод хуваалцдаг найзуудыг илгээсэн бурханд талархаарай.
Үхэр: Та үр бүтээлтэй шаргуу ажилласнаар шагнал хүлээж авна. Гэхдээ та санаа амарч, тайван суух хэрэггүй. Амжилт дагуулах дараагийн төсөлдөө бэлэн бай. Хамт олонтойгоо цаг гарган ярилц. Амиа бодсон хүмүүс богино хугацаанд л ашиг хүртдэг гэдгийг сана. Бусдад тохиолдсон бэрхшээлд чин сэтгэлээсээ тусал.
Ихэр: Санхүүгийн боломждоо эргэлзэн тээнэгэлзэх нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Зарцуулах мөнгөний дүнгээс айх түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно. Орлогоо нэмэгдүүлж санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсэж байгаа бол мэдлэг боловсролыг эрхэмлээрэй. Ажил хэрэгт хэрэгтэй зүйл бол шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ байх болно. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч сонгосон арга барилаа өөрт тохирох эсэхийг туршиж үзээрэй.
Мэлхий: Төлөвлөсөн ажил санаснаар явагдахгүй хазайх хандлагатай болно. Өөрийгөө сөрөг байдлаас хамгаалж, тодорхойгүй нөхцөлтэй гэрээ хэлэлцээрийг хойшлуул. Хамтын хичээл зүтгэл шаардсан ажил их байна. Ердийнхөөс илүү хүндрэл гаргах асуудалд бэлэн бай. Эрүүл мэнддээ анхааралтай ханд. Та бодож байгаагаасаа ч илүү өөртөө хайхрамжгүй хандаж байна. Танд сэтгэл санааны урам зориг өгч, тайвшрахад туслах үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй.
Арслан: Өөртөө таалагдах арга зам олоход нэлээд бэрхшээлтэй байх хэдий ч бууж өгч болохгүй. Танд тусалж чадах мэдээллийг хаа нэгтэйгээс хайж олох тул олдсон боломжийг сайн ашигла. Ажлын эрч хүч идэвх зүтгэлтэй байдал, гайхалтай чадвар зэрэг тань таны хүсэж байсан тэр л үр дүнг авчрах болно. Өөрийн ур чадвартаа итгэ. Таны мэдлэг туршлага бүх зүйлийг зүй ёсоор хийх тулгуур байх болно.
Охин: Тулгарсан асуудлыг эвээр зохицуулж, шийдвэрлэх талаас нь бодож үз. Ажил хэргээ ая тухтай явуулах орчин чухал байна. Алдар нэртэй хүнтэй уулзах юм бол бялдууч, зусарч зангаас зайлсхий. Өөрийн зүрх сэтгэл болон үзэл санаандаа үнэнч бай. Бусдыг дуурайх нь таныг тэнэг байдалд оруулна. Ойрын хүрээлэлд үүсэх бяцхан асуудлаас болж найз нөхөдтэйгөө муудалцахаас болгоомжил.
Жинлүүр: Өглөөг эергээр угтах нь бие болоод оюун ухаанд тань сайнаар нөлөөлж та эрч хүч, шинэ санаагаар дүүрэн байх болно. Од эрхсийн зохицлоор таны зүрх хайр баяслаар дүүрнэ. Болзоонд явах урилга хүлээн авсан бол бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх шинэ хувцас худалдан ав. Таны сэтгэл хайрлах энэрэх хүслээр дүүрнэ. Гэр бүлдээ анхаарал тавьж, үр хүүхдүүдээ халамжлах цаг иржээ.
Хилэнц: Таны хувийн зан байдал тогтуун байна. Улс төр болон нийгмийн ажил хийдэг хүмүүс албан тушаал ахих, нэр алдраа нэмэх боломж гарч болно. Таны бүтээлч байдал ур чадварыг тань нэмэгдүүлнэ. Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд эргэлзэлгүй тусал. Цаг үедээ тохирсон онцгой төлөвлөгөө зохиож, түүнийгээ хэрэгжүүлэхэд таатай.
Нум: Үйл хөдлөлдөө анхаарахын зэрэгцээ эрч хүчтэй бай. Өөрийн юу хэлж байгаагаа сайн хянаж хэлэлцүүлэг маргааныг тогтвортой байлгах тал дээр анхаар. Зарим асуудал санаандгүй гарч ирэх бөгөөд түүнээс болж өөрчлөлт хийнэ. Гэнэтийн түргэн зан гаргалгүй, сэтгэлийн хөөрлөө жолоодож сурах хэрэгтэй. Та ууртай хүмүүстэй тулгарвал зүгээр л анзаараагүй мэт өнгөрөө. Хэн нэгэн таны байр сууринд атаархаж, далд явуулга хийж болзошгүй.
Матар: Од эрхсийн шилжилтээр таны сэтгэл санаа эмзэг болно. Олон нийтийн ажилд оролцох нь танд өөрийгөө илэрхийлэх боломж өгөх болно. Гэхдээ гаднын халдлага гарахаас сонор сэрэмжтэй бай. Удаан хугацаанд уулзаагүй найз нөхөддөө анхаарал хандуул. Ойр дотнын хүмүүс тань магтаалын үг, хайр энэрэлээр дутаж байж мэднэ.
Хумх: Бага зэрэг аз сорьсон зүйл хийх нь таны амьдралыг сонирхолтой болгож, урамшуулах болно. Итгэж буй хүмүүстэйгээ ойр байж, тэднээсээ зөвлөгөө авч, зүрх сэтгэлээ сонс. Өнөөдөр таны хувьд амьдралын хэмнэл хурдасна. Цаг хугацааг бүрэн ашиглаж, өмнөө байгаа бүхнээ амжуулбал хүссэн үр дүндээ хүрч чадна. Зорилгоо зөв тодорхойлох нь амжилтыг тань бататгах болно.
Загас: Нөхцөл байдлыг сайтар тунгаан бод. Харилцааны асуудал санаа зовооно. Хайртай хүнтэйгээ тэмдэглэх үйл явдлын шалтгаан ол. Романтик уулзалт зохион байгуул. Эсвэл оройн цагаар буйдан дээр тухлан суугаад хүсэл мөрөөдлөө хуваалц. Өөртөө итгэх итгэл танд сайнаар нөлөөлнө. Хэрвээ одоо тайван байж цаашид болох зүйлд санаа зовохоо боливол ихийг бүтээж чадна.

-10° C
3600.42
0 cэтгэгдэлтэй