БЯ: Ойрын өдрүүдэд нэгдсэн зохион байгуулалттай хүүхдүүдийг агаар салхинд гаргахгүй байхыг зөвлөж байна

xpost 9-р сар 26

Баавгайн идэвхжил ажиглагдаж байгаа тул хүүхдүүдийг ойрын өдрүүдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар агаар салхинд гаргахгүй байхыг зөвлөж байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ:

Хүүхдийг ганцааранг нь гадаа тоглуулахгүй, ой мод болон хүн багатай газраар явуулахгүй байхыг зөвлөж байна. Шаардлагагүй бол түр хугацаанд гадаа гарахгүй байж, нөхцөл байдал намжихыг хүлээнэ үү. Аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж, хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр бүү явуулаарай.