Зам тээврийн осолд холбогдсон, эсхүл тээврийн хэрэгсэл зайлшгүй зогссон үед бусад жолоочид тухайн саад, аюулыг урьдчилан анхааруулах зорилгоор ослын зогсолтын тэмдэг (ослын гурвалжин)-ийг дүрмийн дагуу байрлуулна.
Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д зааснаар:
- Суурин газарт – 15 метрээс багагүй
- Суурин газрын гаднах замд – 30 метрээс багагүй
- Тууш замд – 50 метрээс багагүй зайд байрлуулна.
Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирж буй жолоочид тухайн саадыг урьдчилан харж, анхаарах боломжтойгоор байрлуулах нь чухал. Жолооч та зам тээврийн осолд холбогдсон, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг дээрх зайд зөв байршуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

-10° C
3600.42
0 cэтгэгдэлтэй