Архангай аймгийн Эрдэнэбулган суманд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 9 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, аравдугаар сарын 5-ны өдрийн 21:20 цагт “автомашинд хүүхэд мөргүүлсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад жолооч 35 настай эмэгтэй согтуугаар соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ 9 настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ. Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

-8° C
3600.42
0 cэтгэгдэлтэй