БЗД-ийн Улиастай орчимд баавгай айлын гэр эвдэж 40 настай эрэгтэйн аминд хүрч, эхнэрийг нь хүнд гэмтээсэн, баавгайг эрэн хайх ажлын шуурхай зохион байгуулж байгаа талаар НОБГ-аас мэдээлсэн. Тэгвэл гэмтсэн иргэний биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад,
“Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед “Баавгайд бариулсан” гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна. Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс мээс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан” гэв.
Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэд хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

-13° C
3600.42
0 cэтгэгдэлтэй