“Ерөнхийлөгчийн үл хөдлөх хөрөнгүүд” гэх мэдээлэл нийгмийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Уг мэдээлэлд Бага тэнгэрийн аманд хоёр хаус, Тэрэлжид амралтын газар мөн Чингисийн музейн ойролцоо “Андууд тауэр” гэх барилгууд Ерөнхийлөгчийн хөрөнгө хэмээн гарсан. Энэхүү мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг үгүйсгэн, уг бичлэг нь өнгөрсөн онд нийтлэгдсэн. 2025 оны есдүгээр сард энэ бүх өмч хөрөнгийг Ерөнхийлөгчийнх мэтээр олон нийтэд төөрөгдөл үүсгэж эхлэхэд хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эзэн холбогдогчийг нь илрүүлсэн. Энэ асуудалд захиалга өгсөн, гүйцэтгэл хийсэн, орон байраар хангасан 3–4 хүн холбогддог. Уг этгээдүүдийг хууль хяналтын байгууллага тогтоосон тухай мэдээлсэн юм.
Мөн Д.Нямдаваа гэж бизнес эрхэлдэг залуугийн үнэтэй, тансаг машинуудыг Ерөнхийлөгчийнх. Ерөнхийлөгчийн мөнгийг угаадаг, нэр дээрээ хадгалдаг гэсэн худлаа мэдээлэл тараасан. Энэ оны тавдугаар сард хууль хяналтын байгууллага тухайн иргэний гомдлын дагуу шалгаад эзэн холбогдогчийг нь тогтоосон. Энэ худал мэдээллийг бэлтгэж, төлбөртэй тараасан этгээд БНХАУ руу оргон зайлж, одоо тэндээ орогнож байна. Үүнийг Хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Золзаяа хийснийг хууль хяналтын байгууллага тогтоосон хэмээн мэдээллээ.
Тэгвэл тухайн нэр дурдагдаад буй үл хөдлөх хөрөнгүүд хэний нэр дээр буйг нээлттэй мэдээллийн сангаас судалж, баримтаар хүргэж байна.
1. Бага тэнгэрийн аманд байрлах нисдэг тэрэгний зогсоол бүхий хаус
Уг барилгын газрын зөвшөөрлийг нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд “Ньютур” ХХК-ийн эзэмшилд байх бөгөөд барилгын зөвшөөрөл болон АТД-ын талаарх мэдээлэл олдсонгүй. “Ньютур” ХХК нь УИХ-ын гишүүн асан Ц.Ананбазарын хамаарал бүхий компани юм. (Уг үл хөдлөх хөрөнгө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамааралтай гэх мэдээлэл олдсонгүй)
2. Хотын төвд байрлах “Андууд тауэр”
Уг барилга нь СБД-ийн Тамгын газрын барилгыг буулган, дахин барихаар Нийслэл Улаанбаатар хоттой концесийн гэрээг байгуулан ажиллаж буй “Асар өргөө” компанийн барилга юм. “Асар өргөө” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Лхамсүрэнгийн Зоригт гэх хүн бүртгэлтэй байна. Тухайн барилгын газар СБД-ийн Засаг даргын тамгын газрын нэр дээр бүртгэлтэй байгаа юм. (Уг үл хөдлөх хөрөнгө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамааралтай гэх мэдээлэл олдсонгүй)
3. ХУД-ийн 23 дугаар хороо Нүхтийн аманд байрлах United mall худалдаа үйлчилгээний төв
Уг төвийн Гүйцэтгэх захирлаар Сосорбурамын Ганбаатар гэх хүн 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр эцсийн өмчлөгчөөр бүртгэгджээ. Газрын зөвшөөрөл нь “United agro” гэх компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа бол Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын цахим системд байгаагаар барилгажилтын төлөвлөгөө А даалгавраа гаргуулахдаа “United mall” гэх аж ахуйн нэгж дээр авсан байна. (Уг үл хөдлөх хөрөнгө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамааралтай гэх мэдээлэл олдсонгүй)
4. Тэрэлжид байрлах Бугат ресорт амралтын газар
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайдын албыг хаших үеэсээ буюу 2017 оноос “Илт Хан” ХХК-ийн 58 хувийн хувьцааг эзэмшдэг тухайгаа ХОМ-ээ нээлттэй мэдүүлж байсан. “Илт Хан” ХХК нь Тэрэлжид байрлах Бугат ресорт амралтын газрыг ажиллуулдаг. Нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэнээр уг ресортын газрыг эзэмшигч нь “Илт Хан” ХХК байна. Харин Ерөнхийлөгчийн сүүлийн 5 жилийн ХОМ-т “Илт Хан” ХХК-ийн хувьцаа 0 буюу байхгүй гэж мэдүүлжээ. Тэгвэл “Илт Хан” ХХК-ийг ямар хүмүүс эзэмшдэг вэ гэдгийг хөвөрдөж үзвэл эцсийн өмчлөгчөөр 2026 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Лувсандоржийн Болорцэцэг, Ким Тэ Ёны Энхтуул нар бүртгэгдсэн байна. Лувсандоржийн Болорцэцэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий буюу Монгол Улсын Тэргүүн хатагтай юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн нэр дээрх бүртгэлтэй байсан 58 хувийн хувьцаагаа гэргий Л.Болорцэцэгийн нэр дээр дээр шилжүүлсэн байх магадлалтай юм. Бугат ресорт нь тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамааралтай болохыг нээлттэй мэдээллийн санд буй баримтууд нотолж байна.

5. Ерөнхийлөгчийн мөнгийг угаадаг гэх Д.Нямдаваа
Д.Нямдавааг Ерөнхийлөгчийн мөнгийг угаадаг, үнэтэй машинуудыг нь хадгалдаг гэх мэдээлэл цахим орчинд хөвөрсөн. Тэгвэл Д.Нямдаваа нь “Мөнхногоон тал” ХХК-ийг эзэмшдэг. Уг компани нь 2003 онд байгуулагдсан бөгөөд гэр бүлийн бизнес аж. “Мөнхногоон тал” ХХК Багануур дахь Кореан Эйрийн Төгөл, Оюу Толгой ХХК-ийн Мод үржүүлгийн газар, Ногоон хэрэм төсөл, Атрын шим төсөл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжлийн парк зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Нийт 140 гаруй тендерт оролцож байсан түүхтэй юм байна.
Цаашлаад Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд оролцсон, санхүүжсэн эсэхийг нягтлах шаардлагатай. Ямартаа ч ил байгаа баримтуудаар Д.Нямдаваатай холбоотой гэх баримт олдсонгүй.
2 cэтгэгдэлтэй
The installation was a breeze and the login process is secure. I love how everything is just a click away with 93jililoginappapk
Great selection of games and the account setup took less than two minutes. Really impressed with the overall quality of jilibet777loginregister.