БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2026.11.02 / ДАВАА ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Есөн улаан цагаан луу өдөр
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 07.38-17.33
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 2, Сумъяа гараг. Билгийн тооллын 23, Үнэг одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 07:38-17:33. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.

-5° C
3600.42
0 cэтгэгдэлтэй